Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-11-13
Дугаар 0483
Хэргийн индекс 031/2013/0431/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Эрдэмбилэгийн Лхагвасүрэн
Нэхэмжлэгч Л.Болдхуяг
Хариуцагч Монгол банк
Хариуцагчийн төрөл Монгол банк
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Болдхуяг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Туул нарын “Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Болдхуягаас 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 13/01 тоот албан бичгээр гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэхгүй байгаа Монголбанкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Голомт” банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхийг Монголбанкинд даалгах, мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Монголбанкны хяналт шалгалтын газраас Голомт банкинд хийх газар дээрх хэсэгчилсэн шалгалтын удирдамж”-ийн 1.2 дахь хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Монголбанкинд холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                            

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.