Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-11-21
Дугаар 0505
Хэргийн индекс 031/2013/0498/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Баатар Адъяасүрэн
Нэхэмжлэгч “Баянгол мед” ХХК
Хариуцагч Эрүүл мэндийн яам
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар “Баянгол мед” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ЭТТ-3.1/2013/01 тоот багц-5, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, ЭТТ-3.2/2013/02 тоот багц-1 Улсын гуравдугаар төв эмнэлэгт эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээтэй холбогдуулан гэрээний дагуу нийлүүлэгдэх багц-1, дөрвөн нэрийн 16 ширхэг 315,810,000 (гурван зуун арван таван сая найман зуун арван мянга) төгрөгийн, багц-5 нэг нэрийн 1 ширхэг 39,325,000 (гучин есөн сая гурван зуун хорин таван мянга) төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт оролцож гэрээ байгуулах эрх авсан. Нэхэмжлэгч дээрх тендерийг хүчингүй болгосон Эрүүл мэндийн яамны 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2/2910 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, гэрээний дагуу нийлүүлэгдэх багц-1, дөрвөн нэрийн 16 ширхэг 315,810,000 (гурван зуун арван таван сая найман зуун арван мянга) төгрөгийн, багц-5 нэг нэрийн 1 ширхэг 39,325,000 (гучин есөн сая гурван зуун хорин таван мянга) төгрөгийн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авах, тоног төхөөрөмжийн нийт үнэ болох 355,135,000 (гурван зуун тавин таван сая нэг зуун гучин таван мянга) төгрөгийг Эрүүл мэндийн яамнаас гаргуулахаар тохиролцож, гэрээнд заасан тоо ширхэг, техникийн шаардлагыг бүрэн хангасан эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, Эрүүл мэндийн яамны 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2/2910 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.