Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-11-11
Дугаар 0476
Хэргийн индекс 031/2013/0475/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Баатар Адъяасүрэн
Нэхэмжлэгч “Хера холдинг” ХХК
Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Улаанбаатар хотын Наран дахь ажлын алба
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Я.Ганбаатар
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 217 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөө, эскиз зургийг баталгаажуулсан зөвлөлийн шийдвэр, түүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын алба, газар эзэмшигч нэр бүхий 14 иргэн болон Я.Ганбаатар нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээнүүдийн Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албаны баталгаажуулсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа татгалзсан, Нийслэлийн ерөнхий  төлөвлөгөөний газар хуулийн дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж буй компанийн туслан гүйцэтгэгч иргэн Я.Ганбаатарыг тус газартай байгуулсан орон сууцны фонд бүрдүүлэх гэрээний үүргээс чөлөөлөх асуудлыг харилцан тохиролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, “Хера холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албанд холбогдуулан гаргасан “...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 217 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөө, эскиз зургийг баталгаажуулсан зөвлөлийн шийдвэр, түүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын алба, газар эзэмшигч нэр бүхий 14 иргэн болон иргэн Я.Ганбаатар нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээнүүдийн Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албаны баталгаажуулсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.