Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-11-07
Дугаар 0469
Хэргийн индекс 031/2013/0099/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Дамдинсүрэнгийн Зоригтбаатар
Нэхэмжлэгч “Жанхан мөрөн” ХХК
Хариуцагч Баянгол дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Ижилцэцэг, Ц.Нарантуяа нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 8.1.2, 8.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 23 дугаар зүйлийн 23.1, 26 дугаар зүйлийн 26.1.1, Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган  актын тогтоох хэсгийн 1.1-д эрх борлуулсны орлого гэсэн 12071,1 мянган төгрөгийн зөрчилд холбогдох 5316700 төгрөгийн татвар ногдуулсан хэсгийг, актын тогтоох хэсгийн 1.2-д гэрээт ажлын орлого гэсэн 251287,3 мянган төгрөгийн зөрчилд холбогдох хэсгийг, актын тогтоох хэсгийн 2-д гэрээт ажлын орлого гэсэн 251287,3 мянган төгрөгийн болон 51168,6 мянган төгрөгийн бараа материалд хамаарах нэмэгдсэн өртгийн албан татвар, хүү, торгууль ногдуулсанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, мөн энэ хүчингүй болсон актын хэмжээгээр Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 262484 тоот актын 116927300 төгрөгийн төлбөрийн хэмжээг багасгаж, уг актын тогтоох хэсгийн 1.2-д гэрээт ажлын урьдчилж олсон орлого гэсэн 115989,1 мянган төгрөгт холбогдох, актын тогтоох хэсгийн 1.3-д холбогдох гадаадын мэргэжилтэнд олгосон гэрээт ажлын хөлсөнд нөхөн татвар, хүү, алданги нийт 8281,2 мянган төгрөгт холбогдох, актын тогтоох хэсгийн 1.4 анхан шатна үндсэн баримтгүйд холбогдох 60.177,3 мянган төгрөгийн зөрчилд 8891,3 мянган төгрөгийн татвар ногдуулсанд холбогдох, актын тогтоох хэсгийн 2-д гэрээт ажлын урьдчилж олсон 115989,1 мянган төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар, хүү, торгууль ногдуулсанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.