Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-12-17
Дугаар 0560
Хэргийн индекс 031/2013/0560/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Цолмонгийн Сайхантуяа
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК-ийн эрх хүлээн авагч Ч.Аварзэд
Хариуцагч Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч С.Мядагмаа, Ц.Алтанхуяг нарын эрх залгамжлагч Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 13 дугаар зүйлийн 13.6, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 17.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК-ийн эрх хүлээн авагчийн гаргасан “Татварын Ерөнхий газрын улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч С.Мядагмаа, Ц.Алтанхуяг нарын тус банкинд 281.738.400 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 210122 дугаар актын зарим хэсгийг /194698,7 мянган төгрөг/ хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.