Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-11-27
Дугаар 0518
Хэргийн индекс 031/2013/0386/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Цолмонгийн Сайхантуяа
Нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК, “Бодь даатгал” ХХК, “Миг даатгал” ХХК, “Номин даатгал” ХХК, “Практикал даатгал” ХХК, “Соёмбо даатгал” ХХК, “Монре даатгал” ХХК, “Мандалженерал даатгал” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Монголын даатгагчдын холбоо ТББ
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 20 дугаар зүйлийн 20.1.2, Даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2.17-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК, “Бодь даатгал” ХХК, “Миг даатгал” ХХК, “Номин даатгал” ХХК, “Практикал даатгал” ХХК, “Соёмбо даатгал” ХХК, “Монре даатгал” ХХК, “Мандалженерал даатгал” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Монголын даатгагчдын холбоо ТББ-ын гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 291 дүгээр тогтоолоор батлагдсан “Даатгалын компани болон мэргэжлийн оролцогчоос төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам”-ын 2 дугаар зүйл болох “жил бүр төвлөрүүлэх” гэсэн хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.6, 2.7 дахь заалтуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.