Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-10-09
Дугаар 0428
Хэргийн индекс 031/2013/0285/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Дамдинсүрэнгийн Зоригтбаатар
Нэхэмжлэгч Г.Энхтайван
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн  221 дүгээр тушаал, мөн оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 301, 03 дугаар сарын 28-ны өдрийн 369 дүгээр тушаалуудын Г.Энхтайванд холбогдох хэсгийг, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 939 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Энхтайваны цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж, энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгуулах эсэх саналыг авч шийдвэрлэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.