Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-12-09
Дугаар 09
Хэргийн индекс 039/2012/0003/З
Шүүх Дорноговь аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Балжиннямын Сийлэгмаа
Нэхэмжлэгч А.Батмөнх
Хариуцагч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

                 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Ардчилсан намын хороо болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч А.Батмөнхийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сонгох тухай” 08/03 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс урьдчилсан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.2дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч   шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш  14 хоногийн доторЗахиргааны хэргийн давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах  гомдлыг шийдвэр гаргасан  захиргааны хэргийн шүүхээр дамжуулан   гаргахыг  тус тус тайлбарласугай.

 

                                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Б.СИЙЛЭГМАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.