Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-03-20
Дугаар 10
Хэргийн индекс 038/2013/0005/З
Шүүх Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Жамъяанхоролын Оюунчимэг
Нэхэмжлэгч Б.Хастуяа
Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

               Монгол улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:           

1.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хастуяагийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, 2012 оны 05 дугаар сарын 02-ноос 2012 оны 12 сарын 04-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоол гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 7.340.941 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээсүгэй.

  3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр  зүйлийн  81.1-д зааснаар захирааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Монгол улсын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
   
 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ
                       

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.