Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-06-03
Дугаар 18
Хэргийн индекс 038/2013/0010/З
Шүүх Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Далантайн Нарантуяа
Нэхэмжлэгч П.Бямбажав
Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд У.Батцэцэг
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн  70.1, 70.2.9, 72 дугаар зүйлийн 72.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Бямбажавын Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 255 дугаар захирамжийн  У.Батцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба  захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурьдсугай



 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ          Д.НАРАНТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.