Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-07-08
Дугаар 21
Хэргийн индекс 038/2013/0012/З
Шүүх Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Далантайн Нарантуяа
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын тамгын газар
Хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч С.Насанбат
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн  70.1, 70.2.1-дэх  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.1.3-д заасныг баримтлан  Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын тамгын  газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анягийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  улсын байцаагч С.Насанбатын 2011 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн “Хог хаягдал гаргасны төлбөрийн мөнгө төлүүлэх тухай” 36/05/20 дугаар актыг хүчингүй  болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Шарын гол сумын Засаг даргын тамгын газар нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч улсын байцаагч С.Насанбатаас 70200 төгрөгийг гаргуулж  төрийн санд оруулсугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба  захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧД.НАРАНТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.