Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-11-11
Дугаар 33
Хэргийн индекс 038/2013/0023/З
Шүүх Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Зундуйн Энхтуяа
Нэхэмжлэгч Ө.Мэнджаргал
Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газрын дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Д.Өлзий-Учрал
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1,70.2, 70.2.8-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтыг баримтлан Ө.Мэнджаргалын нэхэмжлэлээс “Албан тушаалаас үндэслэлгүйгээр бууруулж, өөр ажилд буруу шилжүүлсэн Дархан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 79 дүгээр тушаалыг хүчингүй болгож, эрхэлж буй ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай шаардлагыг хангаж,  Дархан сумын Засаг даргын Тамгын газрын 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 79 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ө.Мэнджаргалыг Дархан сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасгийн малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Ө.Мэнджаргалын 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны 74 /далан дөрөв/ хоногийн цалинтай тэнцэх олговор 1785768 /нэг сая долоон зуун наян таван мянга долоон зуун жаран найм/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2.-т зааснаар нэхэмжлэгч Ө.Мэнджаргалын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “цалингийн сүлжээ, жишгээр зэрэглэл буруу тогтоож хохироосон цалингийн зөрүү 347760 төгрөг олгуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь заалтыг баримтлан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр  болмогц Ө.Мэнджаргалыг Дархан сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэр гаргаж,  ажлын байрыг нь хүлээлгэн өгөхийг хариуцагч Дархан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Болдбаатарт даалгасугай.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Болдбаатараас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Мэнджаргалд олгосугай.

             6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          З.ЭНХТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.