Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-12-05
Дугаар 34
Хэргийн индекс 038/2013/0026/З
Шүүх Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Зундуйн Энхтуяа
Нэхэмжлэгч Х.Баярбилэг
Хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсролын газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                                                                                        Хэргийн индекс:038/2013/0026/З Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:Нэхэмжлэгч:  Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 7 дугаар байрны 33 тоотод оршин суух Сөрт овгийн Хорлоогийн Баярбилэгийн нэхэмжлэлтэйХариуцагч:  Дархан-Уул аймгийн Боловсролын газрын даргад холбогдохНэхэмжлэлийн шаардлага: “албан тушаал бууруулсан, төрийн албаны зэрэг дэв ангилал, зэрэглэлгүй болгосон, төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн Аймгийн Боловсролын газрын үүрэг гүйцэтгэгч Ч.Эрдэнэбилэгийн 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 44 тоот тушаалыг хүчингүй болгож, Х.Баярбилэг намайг Дархан-Уул аймгийн Боловсролын газрын боловсролын асуудал, сургалт арга зүйн нэгж хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилох, ажилгүй байсан энэ хугацааны үндсэн цалин, нэмэгдлийг олгох, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн олгох”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Х.Баярбилэг Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч  И.АтарбямбаХариуцагч Ч.ЭрдэнэбилэгШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Х.Баярбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа:- Аймгийн Боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Эрдэнэбилэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг үндэслэн тушаал гаргасан ба дээрх тушаалаар төрийн жинхэнэ, мэргэшсэн албан тушаалтан намайг төрийн захиргааны
      C:\Documents and Settings\Захиргаа\Desktop\ Шүүхийн шийдвэр.docдээрх тушаалаар төрийн жинхэнэ, мэргэшсэн албан тушаалтан намайг төрийн захиргааны албан тушаалаас чөлөөлөх, албан тушаал бууруулах, төрийн албаны зэрэг дэв, ангилалгүй болгох, өөр ажилд шилжүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.Хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэж ажлаас чөлөөлсөн боловч энэ нь доорхи байдлаар нотлогдохгүй байна. МУ-ын Засгийн газрын 2013 оны 146 дугаар тогтоолоор Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосноор Боловсрол соёлын газрын нэрэнд өөрчлөлт орж, соёлын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсанаас бус өөр бусад бүтэц, зохион байгуулалт, орон тоонд ямар ч өөрчлөлт ороогүй. Аймгийн Боловсрол соёлын газрын бүтэц орон тоо батлах тухай Боловсрол соёлын газрын даргын 2009 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийн 61 тоот тушаал, мөн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот “цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал зэргээр байгууллагын бүтэц орон тоог баталж, 2009 оноос өнөөг хүртэл  Боловсрол шинжлэх ухааны яамнаас Боловсрол соёлын газрын орон тоо, цалингийн санг баталж санхүүжүүлж ирсэн. Яамнаас барьж буй бодлогын дагуу аймгийн Боловсролын газарт  боловсролын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ажиллах ёстой. Миний эрхэлж байсан ажлын байр, албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд энэ ажлын байрны орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн хирнээ хүний нөөц, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Гандигмааг миний оронд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг нотолж байна.Хариуцагч тал  ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэл болгосон мөртлөө ажилд томилсон гэдэг нэрээр зохих тэтгэмжийг одоо болтол олгохгүй байна.Мөн хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг үндэслэл болгосон нь хууль зөрчсөн үйлдэл байна. Энэ заалт  намайг ажлаас чөлөөлөх үндэслэлтэй огт хамааралгүй  байна.Харин энэ заалтыг хэрэглэснээрээ хариуцагч талын гаргасан тушаал нь хууль тогтоомж стандартыг зөрчсөн шударга бус шийдвэр гаргасан, мөн Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан байна.Хариуцагчийн гаргасан тушаалын 2 дахь заалтанд Х.Баярбилэгийг Багш хөгжлийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилж ажиллуулахыг Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирал Д.Амгаланд үүрэг болгосон байна. Энэ нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар ерөнхий боловсролын сургуулийн захиралд багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрх нь хадгалагдах атал 1 дүгээр сургуулийн захирал Д.Амгалангийн хуулиар олгогдсон эрх, үүрэгт халдсан, үүрэгдсэн тушаал гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн байна.Миний ээлжийн амралтын тушаал 2013 оны 07 дугаар сарын 01-нд гарсан хэдий ч ажлын шаардлагаар 7 дугаар сарын 8-ныг дуустал ажиллаж 7 дугаар сарын 9-нөөс амралтаа биеэр эдэлсэн. Ингээд цалингүй ажилласан энэ хоногуудаа хойш нь сунгаж амраад ээлжийн амралт 2013 оны 08 дугаар сарын 14-нд дуусаж, үргэлжлүүлэн эмчийн магадлагаатай 10 хоног эмнэлэгт хэвтэж байсан үед ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг зөрчсөн байна.Хариуцагч Ч.Эрдэнэбилэг нь намайг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах үед Боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба МУ-ын Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 145 тоот тогтоолоор  Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.3.21,5.31 дэх заалтыг хүчингүй болгосон тул  хариуцагч Ч.Эрдэнэбилэг нь дээрх тушаалыг гаргах хууль зүйн үндэслэлгүй байх тул эрх зүйн чадамжгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.Иймд Боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Эрдэнэбилэгийн 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 44 тоот хууль бус тушаалыг хүчингүй болгож, боловсролын асуудал, сургалт арга зүйн нэгж хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэгэмгдлийг олгох, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн олгуулж өгнө үү гэв. Хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсролын газрын дарга Ч.Эрдэнэбилэг шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Дархан-Уул аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 13 тоот тогтоолоор Боловсрол соёлын газарт “дэд дарга” гэсэн орон тоог бий болгон ажиллуулж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж, уг албан тушаал, албан хаагчийг чөлөөлөхийг Боловсрол соёлын газрын дарга  Р.Батжаргалд үүрэг болгосон байдаг. Р.Батжаргал нь 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 52 тоот тушаалаар Х.Баярбилэгийг дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн боловсролын асуудал, сургалт арга зүйн нэгж хариуцсан ахлах мэргэжилтнээр томилон ажиллуулсан байна. Боловсрол соёлын газраас 2010 оны 5 дугаар сард “хүний нөөц, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн”-ний сул орон тоог зарлаж, энэ орон тоон дээр төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч  Г.Гандигмаа тэнцсэн байна. Г.Гандигмааг тухайн албан тушаалд томилохгүй байсан учир шүүхийн шийдвэрээр 2011 онд дээрх зарласан орон тоон дээр авч ажиллуулсан байна. Гэвч Г.Гандигмаа, Х.Баярбилэг нарын албан тушаалын чиг үүрэг нь зарим талаараа давхардсан байсан. Манай байгууллага дээр Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шалгалтаар Х.Баярбилэгийг үндэслэлгүйгээр боловсролын асуудал, сургалт арга зүйн нэгж хариуцсан ахлах мэргэжилтэн гэсэн орон тоон дээр ажиллаж байсан зөрчлийг илрүүлж, орон тоо, цалингийн асуудлыг хуулийн байгууллагаар хянуулан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 10/08/029/243 дугаартай акт тавигдсан байгаа.Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2010 оны 13 дугаар тогтоол, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт зэргээс үзэхэд  Х.Баярбилэгийн албан тушаалын орон тоог үндэслэлгүйгээр бий болгож ажиллуулж байсан нь харагддаг. Аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 297 дугаар захирамжаар “аймгийн Боловсролын газрын ажиллах журам, Боловсролын газрын бүтэц, зохион байгуулалт, орон тоо”-г баталсан ба Х.Баярбилэгийн ажиллаж байсан орон тоо хасагдаж, хүний нөөц, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтний 1 орон тоог баталсан тул Х.Баярбилэгийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан ба дээрх тушаалыг гаргахдаа  Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан байна. Иймд нэхэмжлэгчтэй эвлэрэх хугацаа  болон дахин Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн шийдвэр гаргах шаардлагатай байх тул бидний саналыг  харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Баярбилэг нь “албан тушаал бууруулсан, төрийн албаны зэрэг дэв ангилалгүй болгосон, төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн Аймгийн Боловсролын газрын үүрэг гүйцэтгэгч Ч.Эрдэнэбилэгийн 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 44 тоот тушаалыг хүчингүй болгож, Х.Баярбилэг намайг Дархан-Уул аймгийн Боловсролын газрын боловсролын асуудал, сургалт арга зүйн нэгж хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан энэ хугацааны үндсэн цалин, нэмэгдлийг олгох, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн олгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч Х.Баярбилэг нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т зааснаар гомдлоо Төрийн албаны салбар зөвлөлд гаргаж хандсан  болох нь Дархан-Уул аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 29 тоот тогтоолоор нотлогдож байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзэв. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн дараахь хууль зүйн үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал  маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж  шийдвэрлэлээ.Хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсролын газрын дарга Ч.Эрдэнэбилэг нь 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 44 тоот тушаалаар Х.Баярбилэгийг  Боловсролын газрын сургалт, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, Багш хөгжлийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилж ажиллуулахыг Дархан сумын 1 дүгээр сургуулийн захиралд үүрэг болгож  шийдвэрлэжээ.Хариуцагч нь дээрх тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Ажил олгогч нь энэ хуулийн  37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно”, Төрийн албаны  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно” гэж заасныг тус тус баримтлан гаргасан байна.Шүүхээс төрийн албан хаагчийн хувийн хэргээс үзлэг хийж авсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг” өргөсөн баримтаар Х.Баярбилэг нь төрийн жинхэнэ албан хаагч болох нь нотлогдож байх тул хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан журамтай нийцэхгүй байна. Хариуцагч аймгийн Боловсролын газрын дарга Ч.Эрдэнэбилэг нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөрийн 2010 оны 13 дугаар тогтоол,  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 10/08/029/243 тоот акт болон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Боловсролын газрын бүтэц, орон тоо”-г баталсан 297 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.Баярбилэгийн ажиллаж байсан сургалт, боловсролын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо  хасагдсан” гэж тайлбарлаж байгаа боловч төрийн жинхэнэ албан хаагчийг “орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж  заасныг зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан нь  тогтоогдож байна.Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх хугацаа болон өөрийн гаргасан шийдвэрээ Төрийн албаны тухай хуульд нийцүүлэх боломжийг олгохоор шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан боловч дээрх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй байна.Харин шүүх  захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг тогтоож, захиргааны байгууллага, албан тушаалтнаар алдааг нь зөвтгүүлэх, мөн хариуцагчийн хүсэлтийг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тодруулахаар дахин шинэ акт гартал Дархан-Уул аймгийн Боловсролын газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 44 тоот тушаалыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.Нэхэмжлэгч Х.Баярбилэг нь хариуцагчийг Боловсролын газрын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 145 тоот тогтоолыг зөрчсөн, эрх зүйн чадамжгүй этгээд шийдвэр гаргасан гэж маргаж байгаа боловч дээрх үндэслэл нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Боловсролын газрын даргаар Ч.Эрдэнэбилэгийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тухай” Б/09 дүгээр захирамж,   мөн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Боловсролын газрын даргаар Ч.Эрдэнэбилэгийг 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн томилсон тухай”  Б/19 дүгээр захирамж зэргээр нотлогдохгүй байна.Захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргаж буй аливаа шийдвэр нь тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой зүйл, заалтад үндэслэгдэж гарснаар шийдвэр нь хууль ёсны байх зарчим болон Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан  ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэсэн зарчимтай  нийцэхийг дурьдах нь зүйтэй байна.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1,70.2.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгэр зүйлийн 4.1,11 дүгээр зүйлийн 11.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байх тул  захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал Дархан-Уул аймгийн Боловсролын газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр тушаалыг түдгэлзүүлсүгэй.2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсролын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Баярбилэгт  олгосугай.3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.


ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          З.ЭНХТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.