Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-11-26
Дугаар 21
Хэргийн индекс 050/2013/0029/з
Шүүх Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Түмэнжаргалын Оюунгэрэл
Нэхэмжлэгч Н.Нямдорж
Хариуцагч Ховд аймгийн ИТХ-д
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд Х.Бямбаа
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Нямдоржийн “Ховд аймгийн ИТХ-ын 2011 оны 9 дүгээр хуралдааны 9/07 тоот тогтоолын 1-р хавсралтаар баталсан” “Иргэн аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил хэмжээ, хөрөнгө оруулалтын”-ын 1-д “Жаргалант сумын нутаг дэвсгэрт автодром гэсэн байршилд 2 га газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгуулах”- ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81-р зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.