Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2014-01-13
Дугаар 02
Хэргийн индекс 036/2014/0002/з/
Шүүх Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Энхжаргалын Золбадрах
Нэхэмжлэгч Ш,Амгаланбаяр нар
Хариуцагч Аймгийн сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Д,Батбаяр нар
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Т.Ганзориг, Ш.Амгаланбаяр, Ж.Цэрэнхүү, С.Бат-Эрдэнэ, Ч.Цэцэгмаа, Б.Ундрах, Г.Баяраа, Д.Ганзориг, Х.Тунгалаг, Ж.Ганбат нарын   нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны дарга В.Рэнцэндоржид холбогдох
Аймгийн Сонгуулийн хорооны  2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн 09, Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн 08, Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн 10, бие даан нэр дэвшигчдийг бүртгэсэн 06 дугаар тогтоолуудын холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2013 оны 12 дугаар сарын 13-ны  өдрийн 17 цаг 45 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Амгаланбаяр, Ч.Цэцэгмаа, С.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.Баяраа, Ж.Ганбат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямаа, хариуцагч аймгийн Сонгуулийн хорооны дарга В.Рэнцэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямаа, Ж.Мөнхнасан болон нэхэмжлэгч Ш.Амгаланбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 10.1, 10.2, 10.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Уг тогтоол нь бидний Монгол Улсын Үндсэн хуулийн 16.9-д заасан төрийн байгууллагад сонгох, сонгогдох, төрийн байгууллагад иргэдийг төлөөлөх, иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхийг ноцтой зөрчсөн болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 59.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8.1, 9.3, 9.8, 15 дугаар заалтуудыг зөрчиж байгуулагдсан Сонгуулийн хорооны 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 6, 8, 9, 10 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү. Учир нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 29.2-т зааснаар нам эвсэл нь нэр дэвшигч нас барсан буюу шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд нөхөн нэр дэвшүүлж болох бөгөөд бусад тохиолдолд нөхөн нэр дэвшихийг хориглосон байдаг. Мөн Монгол Ардын Хувьсгалт нам нь 2012 оны сонгуульд Баян-Уул, Шарга, Хөхморьт, Төгрөг сумууд болон Есөнбулаг сумын Баяншанд багт Б.Чинбат, Ц.Оргил, Б.Баттөмөр, Д.Дамдин, Л.Цэрмаа нарыг сонгуульд нэр дэвшүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Дахин сонгууль явсан тохиолдолд Монгол Ардын Хувьсгалт нам дээрх нэр бүхий хүмүүсээ л нэр дэвшүүлэх байтал Баян-Уул сумд Д.Нямдорж, Шарга сумд С.Баярмагнай, Төгрөг сумд О.Одгэрэл, Есөнбулаг сумын Баяншанд багт Ш.Болдбаатар зэрэг өмнө нь нэр дэвшүүлсэн хүмүүсээ бүгдийг нь сольсон, мөн хувь тэнцүүлсэн жагсаалтад байсан хүмүүс дахин нэр дэвшүүлснээс байхгүй болсон, доогуур жагсаагдаж эрх ашиг нь ноцтой зөрчигдөж байгаа нь сонгуулийн хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Мөн шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Ардын нам дээрх хуулийн заалтыг Төгрөг сумд зөрчсөн байгаа. Ардчилсан нам Есөнбулаг сумын Баяншанд багт зөрчсөн байгааг анхаарч уг тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү. Уг тогтоолууд нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан сумын иргэдийн төлөөлөгч нь аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хуралд давхар нэр дэвшихийг хориглоно гэсэн заалтыг Баян-Уул, Шарга сумдад зөрчсөн байгааг анхаарч үзнэ үү. Ер нь 2012 оны сонгууль нь зөвхөн дээрх сум, багт л хүчингүй болсноос бусад тойрог сум багуудад хүчингүй болоогүй байгаа учир 2012 оны иргэдийн төлөөлөгчдийн дийлэнх олонх нь хүчинтэй байгаа 2008 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний тэргүүлэгчид хуралдаж шийдвэр гаргах, сонгуулийн хороо байгуулах, сонгууль зарлах эрхгүй учир энэ эрхгүй хурал, тэргүүлэгчид түүний байгуулсан сонгуулийн хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү.
Дээрх хуулиудын заалтыг зөрчиж хууль бусаар байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, Сонгуулийн хорооны хууль бусаар байгуулагдсанаас хойшхи бидний нэхэмжлэлд дурьдагдсан бидний эрх ашгийг хохироосон, ард түмний сонгох, сонгогдох эрх ашгийг ноцтой зөрчсөн захиргааны актуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Амгаланбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дахин сонгууль бол Улсын Дээд шүүхийн шийдвэрээр явагдаж байгаа. Ямар буруутай үйлдлээс болж дахин сонгууль болох гэж байгаа талаар Улсын Дээд шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд маш тодорхой заасан байгаа. Сонгуулийн ерөнхий хороо аймгийн сонгуулийн хороог мэргэжил арга зүйгээр хангаж чадаагүй. Сонгуулийн хууль тогтоомжоор сонгуулийн хороо хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага хүлээгээгүй буруутай үйлдэл нь 3 шатны шүүхээр тогтоогдсон байхад сонгуулийн хороог хуучин дарга нь даргалаад явж байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь хуучин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхийг сэргээгээд явж байдаг асуудал байгаа учраас бид бүхэн нэхэмжлэл гаргасан. Түүнээс иргэн Амгаланбаярын хувьд шийдвэрийг дагах боломжууд олон бий. Өнөөдөр энэ хууль бус үйлдлүүд ард иргэдийн дунд их хүнд тусч байна. Хугацаанаасаа эхлээд дахин сонгуулийг зарлаж байгаа субъектээсээ эхлээд дээд шүүхийн шийдвэр хэрэгжиж байна гэж үзэхэд хэцүү байна. Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга шийдвэр гүйцэтгэлийн хуудсанд бичигдээгүй буюу хуучин хурлын эрхийг сэргээ гэсэн бичиг өгсөн байгаа. Үүний дагуу хурал чадамжгүй гэсэн бичгийг Хурлын ажлын албаны нэр дээрээс бүх төлөөлөгчдөд хүргүүлсэн байгаа. Энэ хаагуур зүйлчлэгдэж хуульчлагдсан баримт бичиг бэ. Дээд шүүхийн шийдвэрээр явж байгаа сонгуулийг эсэргүүцээд байгаа зүйл байхгүй. Манай аймагтай адилхан нөхцөл байдал үүссэн 2, 3 аймаг байгаа. Дээд шүүхийн шийдвэр манайхаас өмнө гарсан. Хөвсгөл аймагт 7 тойрогт, Говьсүмбэр аймагт 4 тойрогт дахин сонгууль явагдахаар байгаа. Дахин сонгуулийг аймгийн төсвөөс санхүүжүүлэх тухай бичгийг аймгийн сонгуулийн хороо болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байнга ирүүлж байна. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлд улсын төсвөөс санхүүжих зардлыг зүйл ангиар нь заагаад өгсөн байгаа. Нөхөн сонгууль, ээлжит бус сонгууль, дахин сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэсэн байгаа. Сонгуулийн ерөнхий хороо төсөв тооцоог хийж Улсын Их Хуралд өргөн бариад Улсын Их Хурал 7 хоногийн дотор хэлэлцэж батална гэж хуулиндаа заасан. Ямар ч сонгуулийн зардал шийдэгдээгүй байхад сонгуулийн товоо зарласныг хувь хүний хувьд болон аймгийн Засаг дарга төрийн төлөөлөгчийн хувьд зөвшөөрөхгүй байна. Дахин сонгуулийг зарласнаасаа эхлээд процессын алдаа гараад явсан. 17 хүний эрх ашиг хөндөгдөж байгаа асуудал байгаа. Энэ нэрсийн жагсаалтаар сонгууль яваад дуусахад ар араасаа замбараагүй олон үйлдлүүд гарах хор нөлөөтэй байна. Хуулийн дагуу Улсын Их Хурлаар төсвөө батлуулаад батлагдсан төсвийн дагуу аймгийн сонгуулийн хороо тов зарлаад явах ёстой. Чадамжтай 18 гишүүний асуудал хөндөгдөж байна. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Бакейн албан тоот хавтаст хэрэгт байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймгийн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн дийлэнх олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно гэсэн байгаа. Яагаад энэ 18 төлөөлөгч бүрэн эрхээ зөвшөөрөөд Хурлын дарга, Засаг даргаа томилдоггүй юмаа гэхэд хурал даргалагчаа томилоод аймаг орон нутагт тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэж шийдвэр гаргах эрх зүйн үндэслэлүүд нь бүрэн байгаа. Ажлын алба ажиллаж тэр хуралдааныг зарлахгүй байна. 2008 оны хурал эрх нь сэргэдэг эрх зүйн зохицуулалт ямар ч хуулинд байхгүй. Дахин сонгуульд бүртгэх явцад өмнөх хүмүүс л бүртгүүлэх ёстой. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасны дагуу хэвээр хадгалагдах ёстой. Намын листэнд орсон 12 хүний эрх ашиг хөндөгдөж байна. Тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө, нэр төрийн асуудал яригдана. Эдгээр хүмүүс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байж байгаад аймгийн сонгуулийн хорооны алдаатай шийдвэрээр энгийн хүмүүс болж хувирч байна. Ард иргэдээсээ тодорхой хэмжээний санал авсан хүмүүс байгаа. Намыг жагсаалтыг өөрчилж хуулийн заалт зөрчигдөж байгаа учраас нэхэмжлэл гаргасан юм.  Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хэвийн үйл ажиллагаа, тогтвортой байдлыг хангах зайлшгүй шаардлага байгааг мэдэгдэж байна. Хуучин дээд шүүх хуулийн тайлбар гаргадаг байсан. Саяхан аймгийн захиргааны хэргийн шүүх хуралдаад 2008 оны хурал хуралдах нь зүйтэй гэж бидний хүсэлтийг хангахаас татгалзсан. Энэ нь хууль бус үйлдлийг өөгшүүлж байгаа зүйл бөгөөд нөгөө талаасаа шүүхийн шийдвэр нь Үндсэн хуулийг зөрчсөн. Энэ удаагийн орон нутгийн дахин сонгуулийг будлиангүй явуулах ёстой гэж бодож байна гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Цэцэгмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шат шатны шүүхийн шийдвэрээр манай аймгийн сонгууль хүчингүй болсон. Аймгийн сонгуулийн хорооны буруутай үйл ажиллагаанаас болж МАХН-ыг бүртгээгүйгээс үүдэлтэй тэр 17 хүнийг бүртгээд дахин сонгууль явуулах ёстой гэж бодож байна. 2012 оны сонгуульд Монгол ардын нам, Ардчилсан намаас нэр дэвшсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтад ямар нэгэн хөдөлгөөн байх ёсгүй гэж бодож байна. Энэ нь хууль зөрчиж байгаа хамгийн том жишээ юм.  Сонгуульд бүртгэхдээ 2012 онд өгсөн шийдвэрийг үндэслээд бүртгэх ёстой байсан. Намын хорооны шийдвэрийг намын дээд шатны багууллага хүчингүй болгоогүй. Тийм учраас танай 2 намд ямар нэг асуудал байхгүй. Харин МАХН-ын тойрогт нэр дэвших 5 хүн, хувь тэнцүүлэх 12 хүнийг л бүртгэх ёстой байсан. Нэг жишээн дээр тайлбарлаж хэлье. Сонгуулийн хуулиар Говь-Алтай гэх тогоотой хоолыг МАН, АН, МАХН гэсэн 3 цагаан чулуугаар тулгуур хийгээрэй гэсэн гэж бодъё. Гэтэл манай аймгийн Сонгуулийн хороо нэг цагаан чулууг нь гадна орхиод 2 цагаан чулуугаар тогоотой хоолыг тогтоох гээд байсан. Өнөөдрийг хүртэл тогтоох гэж явсаар байгаад болохгүй болохоор нь гадна байсан цагаан чулууг оруулж ирсэн. Энэ цагаан чулуунуудыг бүрдүүлж байгаа хүн нь хэн бэ гэдэг нь хамаагүй. Өнөөдөр тэр цагаан чулуу чинь 3 уулаа хар болчихсон. Хар чулуу авч ирчихээд цагаан чулуу гээд зүтгээд байгаатай адилхан болов уу гэж ойлгож байна. Сонгуулийн хороо сонгуулийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-ийг бариад сууж байхад асуудал байхгүй байсан. Балдандорж гэдэг хүн манай аймагт амьдардаггүй хүн. Зөвхөн энэ сонгуульд орохын тулд иргэний шилжүүлгийг хийлгээд ирсэн. Иргэний шилжүүлэг Говь-Алтайд байдаг мөртлөө Улаанбаатар хотод амьдардаг хүмүүс олон байгаа. 180-аас доошгүй хоногийн хугацаанд энэ аймагт амьдарсан байх ёстой. Энэ мэтчилэн жижиг жижиг зүйл олон байгаа. Сонгуулийн хорооны буруутай үйл ажиллагаанаас сонгууль хүчингүй болсон ч Сонгуулийн хороонд ямар нэгэн хариуцлага оногдуулаагүй. Сонгуулийн хороог дахин байгуулахдаа хуучин Сонгуулийн хорооны даргыг дахин даргаар нь тавьсан. Энэ нь ёс зүйн хувьд болохгүй байсан. Энэ сонгуулиар өөр олон хүний эрх ашиг хөндөгдөх учраас зөв шийдвэр гаргахыг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сонгууль Дээд шүүхийн тогтоолоор болдгоороо болно. Хамгийн гол нь Сонгуулийн хороо 2012 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлсэн жагсаалтаар үргэлжлүүлж явах ёстой гэсэн байр суурьтай байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 35 мандатаас 18 нь хүчинтэй байгаа. Хуулинд намууд нэгдсэн нэг жагсаалтаар нэр дэвшүүлнэ гэж заасан байгаа. Нэгдсэн нэг жагсаалтанд ороод сонгогдсон 18 хүний бүрэн эрх нь байж байдаг. Энэ жагсаалтыг бүр өөрчлөөд өөр жагсаалт болгож оруулж ирж байгаа нь буруу юм гэжээ.

Нэхэмжлэгч Г.Баяраа, Ж.Ганбат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Г.Баяраагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч Ж.Ганбатын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан боловч нэхэмжлэгч Ж.Ганбат нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. МАН, АН, МАХН-аас нэр дэвшигчдийг бүртгэсэн мөн бие даагч нарыг бүртгэсэн 4 тогтоолын зохих хэсгүүдийг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.  Өнөөдөр би нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлье гэж бодож байна. Говь-Алтай аймгийн Төгрөг сумд Дээд шүүхийн шийдвэрээр мажоритар хэлбэрээр сонгууль явуулахыг даалгасан байсан. Энэ тойрогт Дамдингийн эрх ашиг хөндөгдсөн байсан.  Гэтэл өнөөдөр Дамдин гэдэг хүн МАХН-аас нэр дэвшээгүй бие дааж нэр дэвшсэн байгаа. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т маш  тодорхой заасан. Баяншанд багт МАХН-аас нэр дэвшсэн Цэрмаа гэдэг хүн нас барсан байгаа. Тусгай ангиас хараад заалт алга гэж үзвэл ерөнхий ангиа барих ёстой. Ерөнхий ангиа барихаар сонгуулийн хороо сонгуулиа зарлах, бүртгэх гээд бүх процесс 2012 онд хийгдчихсэн. 2012 онд бүх зүйл хийгдсэн учраас Улсын дээд шүүхийн тогтоолоор МАХН-ыг бүртгээд бусад нь хуучнаараа явах байсан. Би Рэнцэндоржтой анх очоод уулзахад яг ингэж явуулах юм байна гэж ойлгосон. Өөрийнхөө дүү Г.Баяраагийн мөрийн хөтөлбөрийг авах гээд очиход та хуучин аудитын дүгнэлт гээд бүгдийг нь авчих гэсэн. Гэтэл 10 аад хоногийн дараа өөрөөр эргэсэн. 2012 оны сонгуульд МАХН-аас Төгрөг сумд нэр дэвшээгүй нь үнэн.  Төгрөг сумд мажоритар хэлбэрээр сонгууль явуулах нь үндэслэлгүй юм. Дээд шүүхийн тогтоолд Чинбат, Оргил, Баттөмөр, Дамдин Цэрмаа нарыг Баяншанд баг, Баян-Уул, Шарга, Хөхморьт, Төгрөг сумд тус тус нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж байжээ гэсэн байгаа. Хувь тэнцүүлсэн хүмүүст Самбуудаш, Дашдэлэг, Энхболд, Ариунболд, Ганболд, Цэрмаа, Чандаг, Чимэдцэрэн, Батнасан, Өвгөнхүү, Цэвэлмаа, Дуламсүрэн гэсэн 12 хүний нэр байгаа. Гэтэл өнөөдөр аймгийн Сонгуулийн хороо МАХН-аас нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай тогтоолд энэ 17 хүнээс нэг нь ч байхгүй байгаа. Ингэхээр сонгуулийн хорооны шийдвэр хууль бус юм. 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар МАХН-аас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын 9 дэх заалт буюу Оросоогийн Одгэрэл гэснийг хүчингүй болгуулах саналтай байна. Яагаад гэвэл Дамдин байх ёстой гэж үзэж байна. МАН-аас нэр дэвшигчдийг бүртгэсэн 08 дугаар тогтоолын Төгрөг сумд нэр дэвшсэн Ложоогийн Алтангэрэл гэснийг хүчингүй болгуулах саналтай байна. Галсангийн Тогтох гэдэг хүн байх ёстой. 06 дугаар бие даагч нарыг бүртгэх тухай тогтоолын Даваацэрэнгийн Дамдин гэснийг хүчингүй болгуулах санал тавьж байна. 09 дүгээр тогтоолын Даваагийн Чинзориг гэснийг хүчингүй болгуулах саналтай байна. Мөн Төгрөг сумд мажоритар хэлбэрээр дахин сонгууль явуулах гэснийг хүчингүй болгуулах санал тавьж байна гэжээ.

Хариуцагч аймгийн Сонгуулийн хорооны дарга В.Рэнцэндорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор манай аймгийн сонгуулийн маргааныг эцэслэн аймгийн сонгуулийн бүх тойрогт хувь тэнцүүлсэн хэлбэрээр, Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сум, Есөнбулаг сумын Баяншанд багт мажоритар хэлбэрээр сонгуулийг дахин явуулахаар тогтоож Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 180 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн бусад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Уг шийдвэрээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны 15 тоот аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг татан буулгасан тогтоолыг хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан бөгөөд дахин сонгууль явуулах үүргийг шүүхийн шийдвэрээр аймгийн сонгуулийн хороонд даалгасан.
Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 587 тоот мэдэгдэх хуудсаар дээрх шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлэхийг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэрийн талаарх асуудлыг аймгийн Сонгуулийн хороо хуралдаанаараа хэлэлцэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж дахин сонгууль явуулахад Аймаг, сум, дүүргийн сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд шаардагдах зардал болон сонгуулийн хороог шинэчлэн байгуулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийг тодорхой болгож өгөх талаар хүсэлт гаргасан. Энэ асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас холбогдох хариуг албан бичгээр авч дахин сонгуулийг явуулах зардлын тооцоог хийж сонгуулийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.4, 10.6, 10.7, 10.10 дахь заалтуудыг үндэслэн албан тоотоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга зэрэг албан тушаалтнуудад хандсан болно.
Аймгийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Дээд шүүхийн  хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 144 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Аймар, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15 дахь заалтыг үндэслэн орон нутгийн сонгуулийн цаг хугацааны хуваарийг харгалзан Говь-Алтай аймгийн хэмжээнд аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийг хувь тэнцүүлсэн хэлбэрээр бүх сумдад, Баян-Уул, Төгрөг, Хохморьт, Шарга, Есөнбулаг сумын Баяншанд багт мажоритар хэлбэрээр 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр санал авах өдрийг товлон зарлахаар шийдвэрлэсэн болно.
Аймгийн Сонгуулийн хорооноос гаргасан 01 тоот тогтоолын хууль зүйн үндэслэл нь:
1.    Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 144 дүгээр тогтоолыг биелүүлж Говь-Алтай аймагт дахин сонгуулийг явуулахаар гаргасан хууль ёсны шийдвэр юм.
2.    Аймгийн Сонгуулийн хорооноос эрх хэмжээнийхээ хүрээнд Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15 дахь заалтыг үндэслэн гаргасан албан ёсны шийдвэр юм.
3.    Аймгийн Сонгуулийн хорооноос Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн  14 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтыг хэрэгжүүлэх үүднээс дахин сонгуулийг аймгийн хэмжээнд явуулахын тулд холбогдох хууль тогтоомжийг баримтлан гаргасан тогтоол юм.
4.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанаар аймгийн Сонгуулийн хорооны 01 дугаар дахин сонгуулийн тов зарласан тогтоол нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа нь хуулийн үндэслэлгүй бөгөөд дахин сонгуулийн тов зарласан асуудал нь тус хуулийн 10 дугаар зүйлтэй зөрчилдөх хууль зүйн үндэслэлгүй болно. Харин дахин сонгуулийн тов зарлагдсанаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, холбогдох эрх бүхий субъектээс дахин сонгуульд шаардагдах хөрөнгө зардлыг гаргах ажлыг яаралтай хийх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах асуудал юм.
Харин уг нэхэмжлэлийг аймгийн Захиргааны хэргийн шүүх хүлээн авч хэрэг маргаан үүсгэх шаардлагагүй бөгөөд Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7 дахь заалтын дагуу аймгийн сонгуулийн хорооны шийдвэр хууль зөрчсөн эсэх маргааныг эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийн гомдол, нэхэмжлэлийг санал авах өдрөөс хойш 14 хоногийн дотор хүлээн авч шийдвэрлэх заалттай болно гэжээ.

Хариуцагч аймгийн Сонгуулийн хорооны дарга В.Рэнцэндорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Улсын дээд шүүхийн шийдвэрээр Говь-Алтай аймагт дахин сонгууль явагдаж байгаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, сонгуулийн хуулиар шүүхийн шийдвэрүүд гараад явсан байгаа. 18 хүн төлөөлөгчийн эрхгүй болсон учраас ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй юм. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4.7-д дахин сонгууль гэж юуг ойлгох талаар заасан. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Дахин сонгууль явуулах шийдвэр гарсан бол сонгуулийн хороог шинэчлэн байгуулах, нэр дэвшүүлэх зэрэг уг сонгуулийг бэлтгэн явуулах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийг баримтлан зохион байгуулна” гэж заасан. Улсын дээд шүүхийн 144 дүгээр тогтоол байгаа. Тухайн тогтоолд МАХН-аас гаргасан нэхэмжлэлд листэнд 12 хүний нэр жагсаасан, 5 тойрогт 5 нэр жагсаасан. Энэ үндэслэлээр шүүх 1-рт МАХН-ыг бүртгээгүй, 2-рт энэ нэр дэвшигчдийг оролцуулаагүй учраас энэ сонгууль хууль бус сонгууль гэж шүүхийн шийдвэр гарсан. МАХН-ын эрх ашиг яаж зөрчигдсөн юм бэ гэж. МАХН 2012 оны сонгуульд бүртгүүлэхдээ 4 төрлийн бичиг баримт бүрдүүлж өгөх ёстой байтал 3 бичиг баримт өгсөн байдаг. Маргааны гол үндэс нь намыг бүртгээгүй асуудал байсан. МАХН-ыг бүртгэснээр дахин сонгуулийн процесс үргэлжлэн явагдах хуулийн агуулга харагдаж байгаа. Сонгуулийн хуулийн цаг хугацааны үлгэрчилсэн хуваарь гэж байдаг. Нөхөн болон дахин сонгуулийн товыг аймгийн сонгуулийн хороо товлон зарлах эрх нь байгаа. Ээлжит сонгуулийг Улсын Их Хурал товлон зарлаж байгаа. Сонгуулийн санал авах өдрөөс 65 хоногийн өмнө процесс нь эхлэх ёстой. Дахин сонгуулийг үлгэрчилсэн заавар болон хуульд заасны дагуу зарласан. Хэсгийн хороо байгуулахаас эхлээд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хөдөлгөөний асуудал, аймгийн сонгуулийн хороог байгуулах, нэрсийн жагсаалт, намыг бүртгэх гэсэн процессоор явж байгаа. Сонгуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-ийг баримтлаад холбогдох хууль тогтоомжид заасныг хэрэгжүүлсэн. Сонгуулийн хороо төсөв мөнгөтэй асуудалд оролцох эрх байхгүй. Сонгуулийн ерөнхий хороонд улсын төсвөөс гаргах мөнгийг гаргуулж өгөх, аймгийн засаг даргад аймгаас гарах төсөвийг гаргуулах талаар удаа дараа хандсан. Улсын төсвөөс Улсын Их Хурлаар орсны үндсэн дээр 32.4 сая төгрөгийг саяхан шийдэж өгсөн. Үлдсэн зардлыг орон нутгаасаа ав гэсэн чиглэлийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн. Энэ бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргад ирүүлсэн байгаа. Шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтад аймгийн Засаг дарга тэр бичгийг үндэслээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 59.1 сая төгрөгийг зардлын зүйлээр нь баталж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан байгаа. Сонгуулийн хороонд ямар нэгэн хамаарал байхгүй.  Шүүхийн шийдвэрээр дахин сонгууль болохтой холбоотой процесс явсан. Шүүхийн шийдвэрээр 17 тойрог дээр дахин сонгууль явуулах процесс. Өмнө нь сонгогдсон байсан 18 хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Намыг бүртгэсний дараа нэр дэвшигчдийг бүртгэдэг. Зайлшгүй дагалдаж явдаг процесс. Намууд өөрсдөө нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг гаргаж өгсөн.  Намууд нэр дэвшигчдээ тодруулж өгөх ёстой. Үүний дагуу 3 нам хурлаа хийсэн. Өмнө байсан 17 хүнээ оруулах оруулахгүй асуудлыг би мэдэхгүй. Намын дотоод асуудал. Нямаа гуай зарим нь намаас дэвшиж байна, зарим нь бие даан дэвшиж байна гэж ярьж байна. Тухайн иргэн хүний өөрийнх нь эрх юм. Намаас нэр дэвшиж болно бие дааж нэр дэвшиж ч болно. Намаас гарах орох эрх нь хувь хүнд байгаа. 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр захиргааны хэргийн шүүхээс 2008 оны хурал хуралдах нь зөв гэсэн шийдвэр гарсан. Шүүхээс гарсан шийдвэрийг хууль бус гэж ярьж болохгүй байх. Шүүх хуралдаан болоод хуулийн үндэслэлээ гаргаж тайлбараа хийгээд шүүх шийдвэрээ гаргасан гэжээ.

Гуравдагч этгээд М.Тунгалагтамир шүүхэд  ирүүлсэн тайлбартаа: Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу дахин сонгууль зарлагдаж энэ хуулийн 26.1-26.5 дахь заалтын дагуу аль ч намууд хуулийн хүрээнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаагаа зохион байгуулж хуулийн дагуу аймгийн намын хорооноос Шарга сумын тойрогт нэр дэвшсэн гэж үзэж байна. Аймгийн намын хорооны нэр дэвших үйл ажиллагаа явагдахаас өмнө Шарга  сумаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Д.Ганзоригтой уулзахад өөрийн хүсэлтээр сонгуульд дахин нэр дэвшихгүйгээ илэрхийлсэн  учир миний биеийг нэр  дэвшүүлсэн.
Мөн энэ хуулийн 7.3–т аймаг сумын хуралд давхар нэр дэвшүүлэхийг хориглоно гэсэн нь
1.    Аймаг сумын хурал давхар яваагүй
2.    Би сумын хурлын төлөөлөгч аймгийн хуралд нэр дэвшигч учир энэ заалт хамаарахгүй. Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль дахин явагдахгүй учир энэ заалт хамаарахгүй. Хэрэв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдвол  сумын хурлын төлөөлөгч давхар байж болохгүй учир сумын хурлаас татгалзана. Одоо бол миний бие сумын болон аймгийн хуралд давхар нэр дэвшээгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Л.Алтангэрэл  шүүхэд  ирүүлсэн тайлбартаа: Аймаг сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56.3 дахь заалтанд дахин  сонгууль явуулах шийдвэр гарсан бол сонгуулийн хороог шинэчлэн байгуулах нэр дэвшүүлэх зэрэг уг сонгуулийг бэлтгэн явуулах ажиллагааг холбогдох  хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахаар заасан тул хуулийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төгрөг сумд нэр дэвшсэн гэж үзэж байна. Нэр дэвших үйл ажиллагаа явагдахаас өмнө сумын намын хорооны дарга өмнөх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн Г.Тогтохтой уулзахад нэр дэвшихгүй гэсэн хариу өгсөн тул намын хорооноос миний нэрийг Монгол Ардын намаас нэр дэвшүүлсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль биш дахин явагдаж байгаа сонгууль тул аймаг ,сум , дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 29.2 дахь заалт энэ удаагийн сонгуульд хамаарахгүй заалт гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд  Л.Батжаргал шүүхэд  ирүүлсэн тайлбартаа: Монгол Улсын Дээд шүүхийн  хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 9-р сарын 23-ны өдрийн 144-р тогтоолооор сонгуулийн маргааныг эцэслэн шийдвэрлэж Говь-Алтай аймгийн сонгуулийн бүх тойрогт хувь тэнцүүлсэн хэлбэрээр Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга, Есөнбулаг сумын Баяншанд багт мажоритор хэлбэрээр сонгуулийг дахин явуулахаар болсон. Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56-р зүйлийн 56,3 дахь заалтын дагуу  “Дахин сонгууль явуулах шийдвэр гарсан бол сонгуулийн хороог шинэчлэн байгуулах, нэр дэвшүүлэх зэрэг уг сонгуулийг бэлтгэн явуулах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийг баримтлан зохион байгуулна” гэж заасан байдаг. Үүний дагуу дээрх хуулийн 26 дугаар зүйлд заасан Нам эвслээс нэр дэвшүүлэх заалтын дагуу 2013 оны 12-р сарын 07-нд аймгийн Монгол Ардын намын хорооны гишүүний хурал 72,5 хувийн ирцтэй хуралдаж дахин сонгуульд нэр дэвшигчдийг энэ хуулийн 26.3, 26.4 ,26.5 заалтын дагуу олонхийн саналаар шийдвэрлэсэн. Энэ хуралд оролцсон гишүүдийн 53 саналын тоо буюу 79,1 хувийн саналаар 3 дугаарт эрэмбэлэгдсэн нь миний  хувьд ямар нэгэн хууль зөрчөөгүй болно.
Аймгийн хэмжээнд шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болж байгаатай холбогдуулан хуулийн хүрээнд сонгуульд оролцох хүсэлтэй бүх нам эвслүүд тойрогт болон хувь тэнцүүлсэн хэлбэрээр нэрсийн жагсаалтаа эрэмбэлэн гаргаж сонгуулийн хороонд өгч сонгуулийг хугацаанд  нь хурдхан явуулах, орон нутагт үүсээд байгаа  улс төрийн хомсдлоос гарч төрийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхээр шамдан хичээж байгаа боловуу гэж би бодож байна.
Харин нэхэмжлэгч Ш.Амгаланбаяр гэгч нар нь Монгол улсын засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь заалтыг олж уншиж ойлгоогүй итгэмжлэгдсэн төлөөлөгч нараасаа хууль зүйн зөвлөгөө авч чадаагүй үйлдэлд харамсаж байгаагаа илэрхийлье гэжээ.

Гуравдагч этгээд Ш. Ган-Эрдэнэ шүүхэд  ирүүлсэн тайлбартаа: 2013 оны 12-р сард  Аймгийн Монгол Ардын намын хорооны хурал болж миний нэрийг квотын 9-т жагсаасан саналыг намын хорооны тэргүүлэгчдийн саналд үндэслэн хуралд оролцсон нийт гишүүдийн саналаар шийдвэрлэсэн. Энэ байдлыг захиргааны хэргийн  шүүх  хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд С.Баярмагнай шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Сүрэнжав овогтой Баярмагнай би Говь-Алтай аймгийн орон нутгийн хурлын сонгуульд Монгол Ардын Хувьсгалт намаас Шарга сумд нэр дэвшсэн. Өмнөх сонгуульд тус намаас нэр дэвшигчийн үнэмлэх авч нэр дэвшсэн хүн байхгүй учир ямар нэг зөрчилгүй нэр дэвшсэн. Иргэн хүнд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд нэр дэвшсэн гэж тодорхойлж байна гэжээ.

Гуравдагч этгээд Ш.Болдбаатар шүүхэд  ирүүлсэн тайлбартаа: 2012 оны орон нутгийн сонгуульд Монгол Ардын Хувьсгалт намаас Есөнбулаг сумын Баяншанд багт нэр дэвшүүлэх гэж байсан Цэрмаа гэдэг хүн одоогоор байхгүй нас барсан тул Баяншанд багт Ш.Болдбаатар миний нэрийг Монгол Ардын Хувьсгалт намаас дэвшүүлж байна. Дахин сонгуульд өмнө нь нэр дэвшүүлж байсан хүн заавал дахин нэр дэвшүүлэх хуулийн заалт байхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ганбат, Х.Тунгалаг, Д.Ганзориг нар нь захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээс өмнө буюу 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болох 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны “Дахин сонгуулийн тов зарлах тухай” 01 дугаар тогтоол, нэхэмжлэгч Ж.Ганбат, Д.Ганзориг нарын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн 10 тоот тогтоолын Есөнбулаг сумын Баяншанд багт нэр дэвшигч Шагдарын Болдбаатар, Шарга сумд нэр дэвшигч Сүрэнжавын Баярмагнай, Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн 09 тоот тогтоолын Есөнбулаг сумын Баяншанд багт нэр дэвшигч Баатарын Алтангэрэл, Шарга сумд нэр дэвшигч Рэгжээгийн Лхагвадорж,   Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн 08 тоот тогтоолын Шарга сумд нэр дэвшигч Маньбазарын Тунгалагтамир нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Х.Тунгалагийн тухайд Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн 08 тоот тогтоолын хувь тэнцүүлсэн нэр дэвшигчдийн бүртгэлийн 4 дугаарт бүртгэгдсэн нэр дэвшигчийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч Ж.Ганбат, Д.Ганзориг, Х.Тунгалаг нар нь 2012 оны Ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж, аймгийн сонгуулийн хорооны 2012 оны 10 дугаар сарын 13-ны 07 дугаар тогтоолын хувь тэнцүүлсэн хэлбэрээр нэр дэвшигчийн 4-т Х.Тунгалаг, олон мандаттай олонх (мажоритар)-ын хэлбэрээр Есөнбулаг сумын Баяншанд багт Ж.Ганбат, Шарга суманд Д.Ганзориг нар нэр дэвшиж байсан байна.
Шүүх хэрэгт хууль заасан журмын дагуу цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нараас шүүх хурал болон шүүхэд ирүүлсэн тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Ш.Амгаланбаяр, Ж.Цэрэнхүү, С.Бат-Эрдэнэ, Ч.Цэцэгмаа, Т.Ганзориг, Б.Ундрах, Г.Баяраа нарын гаргасан 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны “Дахин сонгуулийн тов зарлах тухай” 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
    Говь-Алтай аймгийн Монгол Ардын Хувьсгалт намын мянгатын дарга С.Балдандоржийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны  хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 180 дугаар Магадлалаар:
    Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 6 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4, 24 дүгээр зүйлийн 24.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 01/01 дүгээр тогтоол, 2012 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 01/03 дугаар тогтоол, 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 01/05 дугаар тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, дахин сонгууль явуулахыг даалгасугай гэж,
    Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 144 дүгээр Тогтоолоор:
    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 180 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “… 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоол …” гэснийг “… 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолын 2, 3, 4, 6 дахь заалтыг бүхэлд нь, 1 дэх заалтын Баян-Уул, Төгрөг, Хөх морьт, Шарга сум, Баяншанд багт хамаарах хэсэг, 5 дахь заалтын Батзоригийн Ундрах, Гончигсүрэнгийн Баяраа, Түвдэннямын Ганзориг, Даваабалын Ганзориг, Жигжидсүрэнгийн Ганбат нарт хамаарах хэсэг ...” гэж өөрчлөн, “… дахин сонгууль явуулахыг даалгасугай” гэсний өмнө “…Говь-Алтай аймгийн  Баян-Уул, Төгрөг, Хөх морьт, Шарга сум, Баяншанд багийн сонгуулийн тойрогт мажоритар хэлбэрээр, Говь-Алтай аймгийн сонгуулийн бүх тойрогт хувь тэнцүүлсэн хэлбэрээр …” гэсэн нэмэлт оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 180 дугаар магадлалаар аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг татан буулгасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тул 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан аймгийн Сонгуулийн хороо 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1. “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана”, 18.2-т “Энэ хуулийн 18.1-д заасан хуралдаанд гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол тухайн сонгуулийн хорооны хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж зааснаар сонгуулийн хорооны нийт 7 гишүүний 6 гишүүн ирж, 85 хувийн ирцтэйгээр хуралдаж мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15 “дахин санал хураах, нөхөн болон дахин сонгууль явуулах ажлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд  хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах” гэж заасны дагуу аймгийн сонгуулийн хороо бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Дээд шүүхийн 144 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Баян-Уул, Төгрөг, Хөх морьт, Шарга сум, Баяншанд багийн сонгуулийн тойрогт мажоритар хэлбэрээр, Говь-Алтай аймгийн сонгуулийн бүх тойрогт хувь тэнцүүлсэн  хэлбэрээр сонгуулийг дахин явуулахаар шийдвэрлэж 01 дугаар тогтоолоор дахин сонгуулийн тов зарласаныг хууль бус гэж үзэх боломжгүй юм.
Нэхэмжлэгч нарын зүгээс гаргаж байгаа тайлбараар сонгуулийн хорооны 01 дугаар тогтоол нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3 дахь заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байгаа хэдий ч дахин сонгуулийн тов зарласнаар дээр хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь аймгийн сонгуулийн хороо шүүхийн шийдвэрийг биелүүлж өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд дахин сонгуулийн товыг зарлаж, дахин сонгууль явуулах зардлын тооцоог гаргаж холбогдох эрх бүхий этгээдэд уламжлах, шийдвэрлүүлэх зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажилласан байна.
2. Нэхэмжлэгч Ш.Амгаланбаяр, Ж.Цэрэнхүү, С.Бат-Эрдэнэ, Ч.Цэцэгмаа, Б.Ундрах, Г.Баяраа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, Г.Нямаа нараас
Бие даан нэр дэвшигчдийг бүртгэсэн 06 тоот тогтоолын Төгрөг сумд нэр дэвшигч Даваацэрэнгийн Дамдин гэсэн хэсгийг,  
Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн 10 тоот тогтоолын Төгрөг суманд нэр дэвшигч Оросоогийн Одгэрэл, Баян-Уул суманд нэр дэвшигч Дагийсүрэнгийн Нямдорж,
Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн 09 тоот тогтоолын Баян-Уул сумд нэр дэвшигч Ганхуягийн Хурцгэрэл,
Монгол Ардын на

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.