Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-10-02
Дугаар 0029
Хэргийн индекс 220/2013/0029/з
Шүүх Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Энхбатын Зоригтбаатар
Нэхэмжлэгч Г.Нарангэрэл
Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
  1. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11-р сарын 16-ны өдрийн 470 дугаар захирамжийн Ц.Энхтайванд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн Г.Нарангэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг баримтлан Ц.Энхтайваны “бие даасан шаардлага”-ыг хэлэлцэхгүй орхисугай.
  3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын дагуу нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг Орхон төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс төлсөн 70.200 төгрөгийг Орхон төрийн сангийн орлогшоос гаргуулж буцаан олгосугай.
  4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар нь гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.