Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-12-16
Дугаар 066
Хэргийн индекс 003/2013/0054/З
Шүүх Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Махайн Риза
Нэхэмжлэгч Н.Елик
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3,  6 дугаар зүйлийн 6.1, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 47 дугаар зүйлийн 47.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Еликийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 480 дугаар захирамжийн Б.Галыммуратад холбогдох хэсэг, Б.Галыммуратын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0213003683 дугаартай 000176053 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар захирамжийн А.Болатбект холбогдох хэсэг, А.Болатбекийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0213002373 дугаартай 000126040 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.