Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-12-02
Дугаар 064
Хэргийн индекс 003/2013/0053/З
Шүүх Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Махайн Риза
Нэхэмжлэгч М.Гулия
Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд И.Гүлшат
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.4, 17.8, 17.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч М.Гулиягийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М.Гулияг аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны албаны мэргэжлийн боловсрол сургалт, түншлэлийн харилцааны мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д  зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.