Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-11-15
Дугаар 20
Хэргийн индекс 035/2013/0020/з
Шүүх Булган аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Батбаярын Мөнхжаргал
Нэхэмжлэгч Б.Авирмэд
Хариуцагч Булган аймаг Засаг дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.3, 47 дугаар зүйлийн 47.1, Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Авирмэдийн аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Аймгийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар захирамжаас Б.Авирмэдэд холбогдох хэсэг болон 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн "Талст билэг" ХХКомпанид олгосон 21 тоот "Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл"-ийг хүчингүй болгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Авирмэдийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.