Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-11-24
Дугаар 20
Хэргийн индекс 035/2013/0019/з
Шүүх Булган аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Гомбодоржийн Гантуяа
Нэхэмжлэгч Г.Жавзмаа
Хариуцагч Булган аймаг Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Газрын тухай 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.3.7, 23.4.2, 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Булган аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/331, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/93 дугаарын захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 041451010 дугаарын дансанд төлсөн  70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.4, 81 дүгээр зүйлийн 81.1, 81.3-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдсугай.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.