Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-11-13
Дугаар 033
Хэргийн индекс 220/2013/0033/З
Шүүх Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Баттуулайн Болормаа
Нэхэмжлэгч Х.Бямбадорж
Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Р..Жаргал
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д  заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Бямбадоржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2009 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “Таван талын булаг” ХХК-ний нэр дээр бүртгэсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101012965, Ү-2101012966, Ү-2101012967, Ү-2101012968 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн  улсын тэмдэгтийн хураамжинд тус тус төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Бямбадоржид, 35100 төгрөг гаргуулж гуравдагч этгээд Р.Жаргал нарт тус тус  олгосугай.

 

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.