Шийдвэрийн төрөл | Шийдвэр |
---|---|
Огноо | 2013-12-18 |
Дугаар | 0035 |
Хэргийн индекс | 220/2013/0035/З |
Шүүх | Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүх |
Шүүгч | Баттуулайн Болормаа |
Нэхэмжлэгч | “Эрдэнэт-Оргил” ХХК |
Хариуцагч | Орхон аймгийн Засаг дарга |
Хариуцагчийн төрөл | аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга; |
Гуравдагч этгээд | |
Маргааны төрөл | Газар |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | 1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Эрдэнэт-Оргил” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 127 дугаар захирамж, 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 267 дугаар захирамж, 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй. 3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.