Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-11-06
Дугаар 0032
Хэргийн индекс 220/2013/0032/З
Шүүх Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Доржийн Сарангэрэл
Нэхэмжлэгч “ЭБЭДЭ” ХХК, “Халиун” ХХК, “Эсних” ХХК
Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.6-д заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Үйл ажиллагааг зогсоох тухай” А/301 тоот захирамжийн 1 дэх хэсгийн в /”Халиун” ХХК-ний “Болор” дэн буудал/, г /”ЭБЭДЭ” ХХК-ний “Ундрам” дэн буудал/, ж /”Эсних” ХХК-ний “Түмэд” дэн буудал/-д заасан хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас /Орхон аймгийн ЗДТГ-ын санхүүгээс/ 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д  зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.