Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-12-18
Дугаар 10
Хэргийн индекс 041/2013/0010/З
Шүүх Дундговь аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Буянтогтохын Сугиржав
Нэхэмжлэгч Д.Цогоо
Хариуцагч Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нийгмийн даатгал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 90  дүгээр зүйлд  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар Д.Цогоогийн нэхэмжлэлтэй, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хариуцагдах, тэтгэврийн хэмжээг өөрчлөн  тогтоолгохыг даалгах тухай захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Цогоогоос  улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийн  50 хувийг буюу 35100 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35100 төгрөгийг буцаан гаргуулж  нэхэмжлэгч Д.Цогоод олгосугай.

3. Энэ хэргийн талаар Захиргааны хэргийн шүүхэд дахин хандах, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурьдсугай. 

 

 

 

                          

         ШҮҮГЧ                                      Б. СУГИРЖАВ.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.