Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-12-03
Дугаар 9
Хэргийн индекс 041/2013/0007/З
Шүүх Дундговь аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Буянтогтохын Сугиржав
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ИТХ дахь Ардчилсан намын бүлэг
Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Б.Лхагвамандал
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70-р зүйлийн

70.1, 70.2, 70.2.1, 70.2.4, 52-р зүйлийн 52.1.2-т 

заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26-р зүйлийн 26.2, 26.4-т заасныг баримтлан Дундговь аймгийн Засаг даргын 2013 оны 3-р сарын 11ний  өдрийн 1/184 тоот “Сумын засаг даргаар томилохоос татгалзсан  тухай” шийдвэрийг  хүчингүй болгож Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын засаг даргаар Бямбаа овогтой Лхагвамандалыг томилохыг  аймгийн Засаг даргад  /С.Сүхбаатар/  даалгасугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80-р зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т   заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан гаргаж Эрдэнэдалай сумын ИТХ-дахь Ардчилсан намын бүлгийн дарга Э.Чинзоригт олгох, хариуцагчаас  70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81-р зүйлийн 81.1т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд  тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.СУГИРЖАВ

                ШҮҮГЧ                          В.ЦЭРЭНРАГЧАА

                                              Ч.ОДСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.