Шийдвэрийн төрөл | Шийдвэр |
---|---|
Огноо | 2013-12-13 |
Дугаар | 0553 |
Хэргийн индекс | 031/2013/0371/З |
Шүүх | Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх |
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Нэхэмжлэгч | Ганболдын Өнөржаргал |
Хариуцагч | Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар |
Хариуцагчийн төрөл | Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг |
Гуравдагч этгээд | “Эм энд Жи констракшн” ХХК, “Зоос” банкны эрх хүлээн авагч, БНСУ-ын “Хана” банк |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрыг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхоны 103 дугаар байрны 504 тоот, 149,35 м кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон С-14, С-15 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Г.Өнөржаргалыг бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Г.Өнөржаргалыг 504 тоот орон сууц болон С-14, С-15 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Эд хөрөнгийг эрхийн бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгасугай. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.