Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-11-19
Дугаар 02/А
Хэргийн индекс 050/2013/0003/З
Шүүх Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Гомбосүрэнгийн Сонинболор
Нэхэмжлэгч Н.Бердитилеу
Хариуцагч Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн Иргэдийн нийтийн хурлын дарга М.Базарбек, тооллогын комиссын дарга М.Бердихан
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд С.Хуантхан
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.   Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэг, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн Иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоол, Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн Иргэдийн нийтийн хурлын даргын 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар “Багийн Засаг дарга томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгож, Цагаанбургас багийн Иргэдийн нийтийн хурлыг зарлан хуралдуулахыг Цагаанбургас багийн Иргэдийн нийтийн хуралд даалгасугай.

2.   Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн Иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссоос 35100 /гучин таван мянга нэг зуу/, Цагаанбургас багийн Иргэдийн нийтийн хурлаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг тус тус  гаргуулж, нэхэмжлэгч Н.Бердитилеуд олгосугай.

3.   Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг уншиж сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.