Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-11-08
Дугаар 08
Хэргийн индекс 050/2012/0011/З
Шүүх Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Доржийн Тайванхүү
Нэхэмжлэгч Ховд аймгийн Ардчилсан нам
Хариуцагч Ховд аймгийн Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Б.Дүгэржав, Ц.Ганчимэг, У.Батзаяа
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Ховд Аймгийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ц.Ганчимэг, Б.Дүгэржав, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч У.Батзаяа нарыг бүртгэсэн Ховд Аймгийн  Сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгож, нэр дэвшигч Ц.Ганчимэг, Б.Дүгэржав, У.Батзаяа нарыг Ховд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасахыг Ховд Аймгийн  Сонгуулийн   Хороонд  даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд Аймгийн  Сонгуулийн  Хорооноос 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ховд Аймгийн Ардчилсан Намд олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг уншиж сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны Хэргийн Давж Заалдах Шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.01.03 20 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Мишигийн Батсуурь Ховд аймгийн Ардчилсан нам Ховд аймгийн Сонгуулийн хороо