Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-12-17
Дугаар 15
Хэргийн индекс 036/2013/0015/з/
Шүүх Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Энхжаргалын Золбадрах
Нэхэмжлэгч Б.Баянбаатар
Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс, Баян-Уул сумын улсын бүртгэгч
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд З.Өлзийбаатар
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Б.Баянбаатарын нэхэмжлэлтэй, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Я.Арвижих, Баян-Уул сумын улсын бүртгэгч Д.Отгонтуул нарт холбогдох 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар гэрлэгсдийн гэрлэлтийн бүртгэлийг болон 0007988-08 дугаартай гэрлэлтийн баталгааг тус тус

3
хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгний тал хувь  35100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 35100 төгрөгийг төрийн сангаас , хариуцагч  Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Баян-Уул сумын улсын бүртгэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Баянбаатарт олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт зааснаар захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.





ШҮҮГЧ                             Э.ЗОЛБАДРАХ









Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.