Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-12-03
Дугаар 13
Хэргийн индекс 036/2013/0013/з/
Шүүх Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Энхжаргалын Золбадрах
Нэхэмжлэгч Г.Пүрэвдорж
Хариуцагч Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд С.Цэвэгмэд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт  заасныг баримтлан Есөнбулаг сумын иргэн Г.Пүрэвдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгын хэлтсийн даргын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Пүрэвдоржийг Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэлийн орлого хариуцсан байцаагчийн ажилд эгүүлэн томилсугай. 
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Пүрэвдоржийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин 3.183.419 төгрөгийг Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгч Г.Пүрэвдоржид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Пүрэвдоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Пүрэвдоржид буцаан олгосугай.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Э.ЗОЛБАДРАХ


Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.