Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-11-21
Дугаар 0504
Хэргийн индекс 031/2013/0422/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Цэрэннадмидын Батсүрэн
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Т.Нямаа, иргэн О.Мөнх-Эрдэнэ
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Мөнх-Эрдэнэ, Т.Нямаа нар нь “Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хорооны Засаг даргад нэр дэвшигч О.Мөнх-Эрдэнийг Засаг даргаар батламжлахгүй байгаа дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, батламжлахыг даалгах, мөн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.