Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-12-12
Дугаар 9
Хэргийн индекс 046/2013/0035/з
Шүүх Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сэнгэдоржийн Оюунтунгалаг
Нэхэмжлэгч Гомбосүрэнгийн Бүрэнтэгш
Хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, иргэн Г.Бүрэнтэгшийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Ажлаас чөлөөлөх тухай” Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, “Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан хохиролгүй болгож өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.