Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-12-09
Дугаар 8
Хэргийн индекс 046/2013/0032/з
Шүүх Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Хаянхярваагийн Эрдэнэтуяа
Нэхэмжлэгч Ш.Борчулуун
Хариуцагч Сүхбаатар аймгийн засаг дарга, Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 41 дүгээр зүйлийн
41.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баруун-Урт сумын 5 дугаар баг, Дэнжийн 2-12 тоотод оршин суух Ш.Борчулууны, Сүхбаатар аймгийн Засаг дарга, Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан  гаргасан “Аймгийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаар захирамж, түүнийг үндэслэн олгосон газар өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Энэхүү захирамжинд гомдол гаргах эрхгүй бөгөөд тухайн асуудлаар дахин шүүхэд хандах эрхгүй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.