Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-12-16
Дугаар 29
Хэргийн индекс 273/2013/0017/з
Шүүх Төв аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Чирчингийн Одсүрэн
Нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын иргэн Г.Нанжид
Хариуцагч Төв аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Зуунмод сумын иргэн Д.Толя
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                                                     ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3-д заасныг тус тус баримтлан иргэн Г.Нанжидийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох хэрэгт нэхэмжлэгч Г.Нанжид, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, гуравдагч этгээд Д.Толя нар эвлэрлэн хэлэлцэж 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-г баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2-д тус тус зааснаар шинжээчийн зардал 116088 /нэг зуун арван зургаан мянга наян найм/ төгрөгийг шүүхийн зардалд тооцож, Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт олгохыг Төв аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн даргад даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Нанжидад олгосугай.

4.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй, шүүхийн тогтоол шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ОДСҮРЭН

                                                            ШҮҮГЧ                                Э.ХАЛИУНБАЯР

                                                                    Д.ЧАНЦАЛНЯМ

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.