Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-11-22
Дугаар 28
Хэргийн индекс 273/2013/0027/з
Шүүх Төв аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Доржготовын Чанцалням
Нэхэмжлэгч Марс-Арвай ХХК
Хариуцагч Заамар сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасныг баримтлан “Марс Арвай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Заамар сумын Засаг дарга Д.Болормаад холбогдох Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 86 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгний тавин хувь болох 35100 төгрөгийг хариуцагч Заамар сумын Засаг дарга Д.Болормаагаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.  Шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

             ШҮҮГЧ                          Д. ЧАНЦАЛНЯМ

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.