Шийдвэрийн төрөл | Шийдвэр |
---|---|
Огноо | 2013-10-31 |
Дугаар | 25 |
Хэргийн индекс | 273/2013/0026/з |
Шүүх | Төв аймгийн Захиргааны хэргийн шүүх |
Шүүгч | Чирчингийн Одсүрэн |
Нэхэмжлэгч | Сэргэлэн сумын иргэн Ү.Ганбаяр |
Хариуцагч | Сэргэлэн сумын ЗДТГ-ын дарга |
Хариуцагчийн төрөл | бусад байгууллага, албан тушаалтан |
Гуравдагч этгээд | |
Маргааны төрөл | |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Ганбаяр, хариуцагч С.Ганчимэг нарын эвлэрлийг баталж, Ү.Ганбаярын нэхэмжлэлтэй Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох “2011 оны 9 дүгээр сар, 2012 оны 5,8 дугаар сарын цалинг олгохгүй байгаа тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 3 сарын цалинг нөхөн олгохыг Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгах шаардлага бүхий” хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 58 дугаар зүйлийн 58.3, 59 дүгээр 59.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Ганбаяр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, эвлэрлийн гэрээнд хариуцагч тэмдэгтийн хураамж төлөхгүй гэснийг дурдсугай. 3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.