Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-11-15
Дугаар 11à
Хэргийн индекс 111/2013/0005/з/
Шүүх Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Цэрэндоржийн Батмөнх
Нэхэмжлэгч Архангай аймгийн Хайрхан сумын иргэн О.Юмжирдулам
Хариуцагч Архангай аймгийн Хайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Баяндэлгэр
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 79 дүгээр зүйлийн 79.1-д  заасныг удирдлага болгон 

    

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.2.1, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.17-д заасныг баримтлан нэхэмжлэгч Архангай аймгийн Хайрхан сумын иргэн О.Юмжирдуламын гаргасан Хайрхан сумын ИТХ-ын даргад холбогдох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 тоот тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Хэргийн оролцогчид уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                          Ц.БАТМӨНХ

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.