Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-12-09
Дугаар 32
Хэргийн индекс 111/2013/0031/з/
Шүүх Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Цэрэндоржийн Батмөнх
Нэхэмжлэгч Архангай аймгийн Хотонт сумын иргэн Ш.Эрдэнэчимэг
Хариуцагч Архангай аймгийн Хотонт сумын Засаг дарга Д.Батбаатар, хамтран хариуцагч Õººâºð áàãèéí У.Нямжанцан
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Архангай аймгийн Хотонт сумын Õººâºð áàãèéí Çàñàã äàðãà Б.Ганбаатар
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.8, 71, 72, 73 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-д заасныг баримтлан Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Иргэдийн нийтийн хурлын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 02 тоот тогтоол, Хотонт сумын Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “багийн Засаг даргыг томилох” б/23 тоот захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Засаг даргыг сонгох дахин сонгуулийн суртчилгаанд зориулан 3000000 /гурван сая/ төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөллийн хөлс болох 500000 /таван зуун мянган/ төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 133150 /нэг зуун гучин гурван мянга нэг зуун тавин/ төгрөгөөс 98050 /ерэн найман мянга тавин/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх туухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар хэргийн оролцогчид уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.БАТМӨНХ



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.