Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-10-04
Дугаар 21
Хэргийн индекс 273/2013/0020/з
Шүүх Төв аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Чирчингийн Одсүрэн
Нэхэмжлэгч Жикс ХХК
Хариуцагч Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Аргалант сумын Тусжин ХХК-ний захирал Ш.Дөрвөнжин
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                                                 ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2-д тус тус заасныг баримтлан Жикс ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаас Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/30  тоот захирамжийн 1.4 дэх хэсэгт “Молцогын арын 608 га” гэж заасан хэсгийн 200 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэг тийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Аргалант сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жикс ХХК-д олгосугай.
  3. Шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ч.ОДСҮРЭН

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.