Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-11-20
Дугаар 24
Хэргийн индекс 040/2013/0024/з
Шүүх Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Паламын Амаржаргал
Нэхэмжлэгч Бэрх цагаан-Овоо” ХХК
Хариуцагч Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Бэрх цагаан-Овоо” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад холбогдох, Халхгол сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 120 дугаар захирамжийн “Бэрх цагаан-Овоо” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, “Бэрх цагаан-Овоо” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Халхгол сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Халхгол сумын Засаг даргаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Бэрх цагаан-Овоо” ХХК-д олгосугай.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь тухайн асуудлаар дахин Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй.          

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.