Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-11-07
Дугаар 23
Хэргийн индекс 040/2013/0023/з
Шүүх Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Намсрайн Балжмаа
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Ардчилсан намын хороо
Хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд М.Бадамсүрэн
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Дорнод аймгийн Ардчилсан намын хорооны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ээлжит бус хуралдааныг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, тус хуралдаанаас баталсан “Аймгийн Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай” 01 дүгээр, “Бүрэн эрхийг баталгаажуулах боломжгүй тухай” 02 дугаар, “Ажлын тайланд дүгнэлт өгөх тухай” 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дорнод аймгийн Ардчилсан намын хороонд олгосугай.

 3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.