Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-11-05
Дугаар 22
Хэргийн индекс 040/2013/0022/з
Шүүх Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Батбаярын Оюун
Нэхэмжлэгч Д.Дамдиндорж
Хариуцагч Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. Отгончимэг
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг баримтлан Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар  тогтоолыг хүчингүй болгож, сум хөгжүүлэх сангийн данснаас 1050000 /нэг сая тавин мянган/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг  баталж, Д.Дамдиндоржийн нэхэмжлэлтэй, Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д,Дамдиндоржид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь тухайн асуудлаар дахин Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй.           

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.