Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-08-09
Дугаар 19
Хэргийн индекс 040/2013/0019/з
Шүүх Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Паламын Амаржаргал
Нэхэмжлэгч Дагвадоржийн Отгонбаатар
Хариуцагч Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтуудыг тус тус  баримтлан Д.Отгонбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Халхгол сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар 9-ний өдрийн Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын орлогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Халхгол сумын Засаг даргын Тамгын газраас 1 992 061 / нэг сая есөн зуун ерэн хоёр мянга жаран нэгэн мянган / төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Отгонбаатард олгосугай. 

3. Ажил олгогч болон ажилтны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон, Нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэхийг Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчид даалгасугай.

4.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.