Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-08-05
Дугаар 18
Хэргийн индекс 040/2013/0018/з
Шүүх Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Намсрайн Балжмаа
Нэхэмжлэгч “БД” ХХК
Хариуцагч Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “БД” ХХК нь Халхгол сумын Засаг даргын 2012 оны Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Халхгол сумын Засаг даргын 2011 оны А/81 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газрын байршлыг өөрчлөн, өөр газарт эзэмшихээр нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн, тохиролцсоныг баталж, “БД” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Халхгол сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “БД” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Халхгол сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “БД” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь тухайн асуудлаар дахин Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.