Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-01-17
Дугаар 02
Хэргийн индекс 040/2013/0002/з
Шүүх Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Намсрайн Балжмаа
Нэхэмжлэгч Г.Батмөнх
Хариуцагч Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.3, 37.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, нэхэмжлэгч Г.Батмөнхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Өлзийтөмөрийн 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 0024212 дугаар тасалбараар ногдуулсан 28000000 /хорин найман сая/ төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Батмөнхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанаас 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г.Батмөнхөд олгосугай.

3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

4. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.