Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-06-27
Дугаар 034
Хэргийн индекс 033/2012/0014/З
Шүүх Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сейтмуратын Еркеш
Нэхэмжлэгч “Бүргэд хайрхан” ХХК
Хариуцагч аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
1. “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай“  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсгийн “л”, 29.2 дахь хэсгийг тус тус  баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг буюу  “Асылжан”, ”Бүршал”, ”Акбейл” ,”Гүлден”, “Санбастау”, “Ел Арасан”, ”Өгөөж барс”, "Бүргэд хайрхан” ХХК-ууд, ”Хүрээ”, ”Еликти" хоршоо, иргэн Х.Болат, Р.Өмирбек, Х.Жаке нартай байгуулсан түрээсийн гэрээг  цуцлахыг үүрэг болгосон хэсэг, аймгийн  Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 562, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 654 б дүгээр захирамжуудын эдгээр нэхэмжлэгч иргэн, аж ахуйн  нэгжид холбогдох хэсгийг хүчингүй болгосныг тус тус  хүчингүй  болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.