Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-07-16
Дугаар
Хэргийн индекс 041/2013/0002/З
Шүүх Дундговь аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Буянтогтохын Сугиржав
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Ардчилсан намын дарга С.Од-Эрдэнэ, Хэрэг эрхлэх газрын дарга Б.Цэрэнчунт нар
Хариуцагч аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 25-р зүйлийн 25.1, 25.2,  Аймаг,сум,дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7.1,  13.8-д заасныг баримтлан С.Од-Эрдэнэ, Б.Цэрэнчунт нарын  нэхэмжлэлтэй аймгийн Иргэдийн   төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд  хариуцагдах  Дундговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот  “аймгийн  сонгуулийн хороог татан буулгах тухай”  тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн  56.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

            4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.СУГИРЖАВ.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.