Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-04-22
Дугаар 08
Хэргийн индекс 044/2013/0008/З
Шүүх Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Цэдэн-Ишийн Нэргүй
Нэхэмжлэгч Д.Дариймаа
Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн архивч ажилтай Ч.Наранжаргал
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн  70.1,  70.2.1-т зааснуудыг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

         1.Иргэний бүртгэлийн тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.2.1, 8.3.1, 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.3, 13.3-т зааснуудыг баримтлан Арвайхээр сумын Иргэний бүртгэлийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан Ч.Наранжаргалын иргэн Д.Булган, Д.Дариймаа нарыг 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0012 дугаартай гэрлэлтийг бүртгэсэн гэрчилгээг хүчингүй болгосугай.                                           

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.