Шийдвэрийн төрөл | Шийдвэр |
---|---|
Огноо | 2013-08-08 |
Дугаар | 24 |
Хэргийн индекс | 038/2013/0013/З/ |
Шүүх | Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх |
Шүүгч | Зундуйн Энхтуяа |
Нэхэмжлэгч | Б.Байгалмаа |
Хариуцагч | Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс |
Хариуцагчийн төрөл | аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг |
Гуравдагч этгээд | Д.Энх-октябрь |
Маргааны төрөл | |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | 1.Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Байгалмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2005 оны 63 тоот захирамжийн хавсралтын 11 дүгээрт “Б.Эрдэнэбат” гэж өөрчлөн бичсэн хувь нь хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлж, Д.Энх-октябрь, Э.Төгөлдөр нарт олгосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000149168 тоот гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Г-2001000183 дугаар бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0001159143 тоот гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-2001000965 дугаар бүртгэл зэргийг тус тус хүчингүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус бүр 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Байгалмаад олгосугай. 3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Нэхэмжлэгч | Хариуцагч |
---|---|---|---|---|---|
2013.10.10 | 321 | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх | Түндэвийн Энхмаа | Б.Байгалмаа | Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Нэхэмжлэгч | Хариуцагч |
---|---|---|---|---|---|
2013.12.09 | 231 | Улсын дээд шүүх | Чулууны Тунгалаг | Б.Байгалмаа | Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс |