Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-07-01
Дугаар 19
Хэргийн индекс 038/2012/0025/З/
Шүүх Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Зундуйн Энхтуяа
Нэхэмжлэгч Д.Амарсанаа, Д.Энхтуяа, Б.Атарбаяр, Б.Мишиг, Ч.Лхагвадорж, А.Анар-эрдэнэ нар болон Дархан-Уул аймгийн Ардчилсан нам
Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо /эрх залгамжлагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд Д.Гантуул,С.Насанбат, Б.Азжаргал, Д.Амгалан, Л.Чимэдцэрэн, Г.Алтантуяа
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1,70.2.4, 70.2.8 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-д зааснаар Д.Энхтуяа, А.Анар-эрдэнэ, Б.Атарбаяр нар нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар МАН-аас нэр дэвшигч С.Насанбат, Д.Амгалан, Г.Алтантуяа нарт холбогдуулан хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.3, 34 дүгээр зүйлийн 34.8.4-д заасныг зөрчсөн тухай гомдлыг  холбогдох Сонгуулийн хороонд гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6,14.1.12, 34 дүгээр зүйлийн 34.6.2, 34.8.13, 34.14, 34.15, 34.16,53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Атарбаяр, Б.Мишиг, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,   МАН-аас 13 дугаар баг, Өргөө багт нэр дэвшигч Г.Алтантуяа, Б.Азжаргал  нарыг нэрийн жагсаалтаас хасч, нэрийн жагсалтаас хасагдсан нэр дэвшигч Г.Алтантуяа, Б.Азжаргалын төлөө өгсөн саналыг хүчингүйд тооцож, дараагийн нэр дэвшигч Б.Атарбаяр, Б.Мишиг нарыг аймгийн Хурлын төлөөлөгчөөр бүртгэхийг  Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо/эрх залгамжлагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/-д  даалгасугай. 
3. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.3, 34 дүгээр зүйлийн 34.8.4, 54 дүгээр зүйлийн 54.9-д заасныг тус тус баримтлан   нэхэмжлэгч Д.Амарсанаа,Ч.Лхагвадорж, Б.Атарбаяр, Б.Мишиг болон Дархан-Уул аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “нэрийн жагсаалтаас хассан шийдвэр гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан эс үйлдэхүй болон шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, МАН-аас нэр дэвшигч О.Чимэдцэрэн ,С.Насанбат, Д.Гантуул нарыг нэрийн жагсаалтаас хассан шийдвэр гаргахыг даалгах”, нэхэмжлэгч Д.Амарсанаа, Д.Энхтуяа, Б.Атарбаяр, Б.Мишиг нараас гаргасан “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 тоот тогтоолын О.Чимэдцэрэн, С.Насанбат, Д.Гантуул, Г.Алтантуяа, Б.Азжаргал нарт холбогдох хэсгийг илт хууль бусд тооцуулах тухай”, Д.Амарсанаа, Д.Энхтуяа нарыг Дархан-Уул аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” гэсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар  нэхэмжлэгч нараас төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.